images

Шинэжил


     Монголчууд шинэ төрсөн хүнээ хаана, хэзээ төрснийг нь бэлгэшээн нэр хайрлах нь бий. Тэгвэл он солигдох мөчид шинэ оны босгон дээр төрсөн хүүхдүүддээ Шинэжил, Шинэ-Он гэх нэр хайрлажээ. Үндэсний статистикийн хорооны хүн амын нэгдсэн санд бүртгэлтэй 196 Шинэжил, долоон Шинэ-Он нэртэй хүн байна. Мөн Цагаанжил нэртэй нэг хүн байгаа аж.