images

Elvis Presley


     Алдарт дуучин Elvis Aaron Presley 1935 оны 1 дүгээр сарын 8-нд төрсөн бөгөөд түүнээс 35 минутын өмнө ихэр ах Jesse Garon Presley нь амьгүй төрж байжээ. Тэдний эцэг эх нь Скандинав гаралтай хүмүүс тул уугуул нутгаасаа үүсэлтэй “All wise” буюу ухаалаг, мэргэн, бүгдийг ухаалгаар гэсэн утгатай Elvis нэрийг хүүдээ хайрлажээ. Харин Presley гэх овог нь эртний англи хэлний preost буюу preist-тахилч гэсэн утгатай аж. Одоогийн байдлаар энэ овог Америкийн хамгийн түгээмэл овгийн жагсаалтад 1825-д эрэмбэлэгддэг бөгөөд Германд Preslar, Presler, Польшид Breslau гэх зэрэг хэлбэртэй байна.