images

“Шөнө дунд цас орж байна”


     “Шөнө дунд цас орж байна” дууны үг зохиолч Л.Өлзийтөгсийн хамгийн хайртай шүлгийн нэг байжээ. "Lemons" хамтлаг байгуулагдаад удаагүй байхдаа түүнд дуу хийх гэж байгаагаа хэлээд, хамтрах санал тавьсан байна. Тэд Л.Өлзийтөгсөөс нэг шүлгээ өгөхийг хүстэл түүний хамгийн хайртай шүлэг нь байж таарч. Тэр эхлээд “Эмэгтэй гол дүртэй шүлгээр эрэгтэй хамтлаг яаж дуу хийх болж байна?” хэмээн ихэд гайхжээ. Шүлгийн зарим мөрүүд “Гэрэлтдэг нимгэн шөнийн өмсгөлтэйгөө гэрийнхээ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна” гэж байгаа учраас түүний эргэлзээг төрүүлсэн байна. Тэгээд юуны түрүүнд аяыг нь сонсож үзмээр байгаагаа хэлтэл зөвшөөрчээ. Улмаар аяыг нь сонсмогц найрагчийн чихэнд шууд хононшиж, сайхан санагдсан аж. Тэгээд шүлгээ өгөхдөө “Шүлгээс нэг ч мөр өөрчлөхгүй, нэг ч үг солихгүй” гэж тохиролцоод, дуучид ч амласнаа биелүүлж, “Гэрэлтдэг нимгэн шөнийн өмсгөлтэйгөө” гэх мөрийг тэр чигээр нь дуулж олонд хүргэсэн байна. Мөн дууны саналаа тавьж байх үеэрээ "Lemons"-ынхон хамтлагтаа “Мишээл” гэдэг нэр өгөхөөр төлөвлөж байгаагаа ярьтал Л.Өлзийтөгс “Өөр нэр өгвөл дээр биш үү, Мишээл лав биш ээ” хэмээж байжээ. Л.Өлзийтөгс уг шүлгээ өвөл бичээгүй, шүлгийн номоо гаргахаар эх бэлтгэх явцад  он сарыг нь зөрүүтэй бичиж, 10 сарын 20-нд бүтсэн уг шүлгийг нэгдүгээр сарын 20 гэчихсэн гэнэ.