images

Арлаан   


    Сэтгүүлч Б.Ганчимэг одоогоос 16 жилийн өмнө “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очиртой ярилцаж ахуйдаа түүний аавын нэрийн учрыг сонирхон асуужээ. Хариуд нь А.Эрдэнэ-Очир “Намайг зүгээр л Эрдэнэ-Очир гэвэл хүмүүс танихгүй. Аав надад нэрийнхээ тухай огт ярьж байгаагүй. Харин гурван үеийн намтраа надад бичиж өгсөн. Би өөрөө л аавынхаа нэрийн учрын эрэлд гарч үзсэн. Хүмүүсээс их асуусан. Хинди маягийн, эрдэм ном дэлгэрүүлэгч гэсэн утгатай нэр юм шиг байна лээ. Манай аавын аав бол Олон хүрээний хийдийн том лам хүн байсан. Нутгийн настай лам нар сүүлд надад өвөөгийн маань тухай их ярьж өгдөг байсан юм. Олон хүрээний хийд Аргалант гэдэг газар төвлөрч байх үед манай тэр өвөг эцэг гадаалж явахад миний аав төрсөн юм билээ. Тэгээд хүүгээ төрөхөд өгсөн нэр нь Арлаан юм” гэсэн байна. Өдгөө Монгол улсад түүний аав Арлаантай ижил нэртэй хүн огт байхгүй.

Эх сурвалж: Сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлага, 2006 оны 8 дугаар сар