images

Шаргалжуут


    “Шаргалжуут” хэмээх нэр нь “Шар галзуу гол” гэдэг үгнээс үүсэлтэй ажээ. Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа Их гол хэмээх голыг гаталдаг байж. Нэг удаа Манжийн яаралтай чухал мэдээ авч явсан буухиа элчийг ирэхэд Их голын ус улаанаар эргэлдэн хөөсөрч байж гэнэ. Үүнээс болж манжууд уг голыг ингэж нэрлэхэд хүрсэн байна. Нааш цааш аар саархан юманд саатсан элч нар “Шар галзуутын гол үерлээд" хэмээн шалтаг тоочиж, алба саатуулсан хэмээх ял шийтгэлгүй өнгөрдөг болов. Түүнээс хойш нутгийнхан голынхоо нэрийг муухайгаар дуудахгүйн тулд “Шаргалжуут” хэмээн зөөллөн нэрлэх болсон байна. Энэ гол Баянхонгор аймгийн Өлзийт суманд байдаг.