images

ЮНЕСКО


     НҮБ-ын төрөлжсөн байгуулагуудаас монголчууд бидний хамгийн сайн мэддэг төдийгүй, үр өгөөжийг нь хамгийн ихээр хүртдэг энэ байгууллагын нэр нь United Nations Educational, Scientific and Cultural Organization (UNESCO) гэсэн англи нэрний товчлол бөгөөд монголоор НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болно. 1946 онд бий болсон энэ байгууллага өдгөө 193 гишүүнтэй, Парист төвтэй, бүтцийнх нь 60 гаруй алба, товчоо дэлхийн олон оронд тархан байрлаж байна.