images

Тогоохүү


     Хүүхэд тогтдоггүй айл шинэ төрсөн үрээ янз бүрийн дом хийж өлгийдөн авдаг. Түүний нэг нь дөнгөж төрсөн хүүхэд дээрээ хөөтэй тогоо хөмрөх юм. Архангай аймгийн Цахир сумын Баянаагийнх гэх айл 1999 оны зун хүүтэй болохдоо эл домыг үйлдэж шинэ төрсөн хүндээ Тогоохүү нэр хайрлажээ. Тэдний хүү ч тогтож өдгөө нас биед хүрсэн том эр болсон байна. Монголд өнөөдрийн байдлаар 243 Тогоохүү байна.