images

Месси


     Дэлхийн аваргын тэмцээнд оролцсон тоо, оруулсан гоолоороо өмнөх амжилтын эзэдтэй зэрэгцэж ирсэн Аргентиний шигшээ багийн ахлагч Лионель Мессигийн нэр нь арслан, бурхан гэсэн утга бүхий үгсээс бүтдэг аж. Тодруулбал, Лионель гэдгийн эхний үе нь арслан гэх утгатай латин үг юм. Харин Месси нь испани үг бөгөөд олон хэлэнд ижил төстэй өөр өөр утгатай. Тухайлбал, энэ үгийг румынчууд бурхны бэлэг, испаничууд бурхны ивээл гэсэн утгаар ойлгодог. Мөн зарим оронд энэ үгийг зөвхөн бурхан гэсэн утгаар ашигладаг байна.