images

Шадивлин


     Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг дэх Шадивлин зуслангийн нэрийг хүмүүс янз бүрээр тайлж хэлэлцдэг. Үүний нэг нь “Шаддүвлин” буюу “Шад”- ном оюун ухаан, “Дүв”-бүтээх, “Лин”- газар орон гэсэн төвд үг ажээ. Нийлүүлээд утгачилбал ном бүтээх газар буюу орон хийд гэсэн утгатай байна. Богд хааны үед энд ийм нэртэй хийд байж, эрдэмтэй лам нар нар шашны нууц нарийн ном бясалгадаг байснаас гадна Монгол улсын тагнуулын байгууллагын сургууль байсан гэх бөгөөд уг хийдийн туурь одоо ч бий.