images

Cristiano Ronaldo


     Алдарт хөлбөмбөгчин Cristiano Ronaldo-гийн нэр Христийг дагагч захирагч гэх утгыг илэрхийлдэг байна. Cristiano нь Грекийн “Khristos гэх үгээс латин хэлэнд орж ирсэн “Christianus буюу Христийг дагагч гэсэн утгатай, Христийн шашинтнуудаас гаралтай нэр бөгөөд итали, португалиар ингэж бичдэг аж. Харин Chris, Christian, Christopher гэвэл англи, Kristian болбол скандинав, Cristián гэвэл испани хувилбар нь болно. Тэгвэл Ronaldo нь испани нэр бөгөөд Португалд Ronald, Германд Reginold гэсэн хэлбэртэй, викингүүд буюу норвегичүүдээс гаралтай нэр юм. Утга нь шийдэл, зөвлөгөө, захирагч, захирагчийн зөвлөх, зөвлөгөө, дүрэм аж.