images

Zuckerberg


     “Фэйсбүүк”-ийг үндэслэгч Марк Цүкербэргийн нэр угтаа герман гаралтай юм. Англиар Закербэрг гэж уншдагт буруу зүйл үгүй авч герман гарвалыг нь баримталбал Цүкарбэрг гэх маягтай уншина. Энэ нэрний zucker нь чихэр, berg нь уул гэсэн утгатай үг тул монголоор үгчилбэл Чихэруул болох бөгөөд манай Бямбын Ринчен гуай Барон Унгерний овог Штернбэрг хэмээхийг Одоньуул хэмээн оноосонтой төстэй болох юм. Zucker буюу чихэр гэдэг тэр үг дэлхий дахины олон хэлнээ мөн тэр утгаар байдгийг монгол хэлээр байгаагаас үзэж болох агаад англиар sugar, францаар sucre, португалаар açúcar оросоор сахар, мажараар cukor, даниар sukker, персээр shakar, самгарьдаар śarkarā, арабаар as-sukar, түрэгээр şeker гэхчлэн бий. Цүкербэргийн дээдчүүл нь Герман, Австри, Польшоос гаралтай еврей хүмүүс байжээ.