images

Жо Байден-Бэ Жи Сон


     АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хүндэтгэлийн солонгос нэртэй. Бэ Жи Сон гэдэг энэ нэрийг өнгөрөгч долдугаар сард Солонгосын дайн дууссаны 69 жилийн ойгоор Өмнөд Солонгосын эрх баригчид өгсөн юм. Улмаар нэр өргөсөн батламжаа Жо Байдений ахлах туслах Курт Кэмпбэллд гардуулж байв. Энэ нэрний эхний үе нь Сөүлээс хойш 60 км-т Америкийн цэргийн бааз байдаг жижиг хотын нэрийг зааж байгаа бол Жи гэдэг нь газар нутаг, Сон гэдэг нь од гэсэн үг ажээ. Солонгосчууд үүгээрээ Солонгосын хойгийг энх тайван, амар амгалан байлгахад Байденийг тууштай хүчин чармайлт гаргасан гэж хүндэтгэн үздэгээ илэрхийлсэн гэнэ. Солонгосчууд АНУ-ын удирдагчдад нэр өргөх явдал өмнө нь ч байсан бөгөөд Барак Обама О Хан Ма, Дональд Трамп У Дэ Иль, Хиллари Клинтон Хан Хи Сук гэдэг хүндэтгэлийн нэртэй ажээ.

Эх сурвалж: “Yonhap агентлаг