images

“Сарны сонат”


     Людвиг ван Бетховений алдарт “Сарны сонат” бол “Sonata quasi una fantasia” гэж хөгжмийн зохиолчийн өөрийнх нь нэрлэсэн нэг сонатын доторх хоёр хэсэг хөгжмийн эхнийх нь бөгөөд 1800-1801 онд бичигджээ. Төгөлдөр хуурт зориулсан сонат №14 гэдэг боловч хөгжмийн шүүмжлэгч Людвиг Рельштаб 1832 онд буюу Бетховенийг нас барснаас таван жилийн дараа “Сарны сонат” гэдэг нэр өгсөн түүхтэй. Бетховен энэ хөгжмөө 31 настайдаа бичсэн бөгөөд тухайн үед хөгжмийн хичээл зааж байсан 18 настай Жульетта Гвиччардид зориулжээ. Хөгжмийн зохиолч тэрхүү бүсгүйд сэтгэл алдарсан төдийгүй ханилан суухыг хүсэж байв. Гэвч бүсгүй хөгжмийн зохиолч Венцель Галенбергтэй гэрлэжээ. Бетховенийг 1827 онд нас барсны дараа үзэхэд Гвиччардид үнэнхүү хайртайгаа бичсэн захидал, бүсгүйн хөрөг зэргийг нандигнан хадгалж байсан нь илэрсэн байна.