images

“Нарантуул”


     Монголчуудын хамгийн сайн мэддэг, хамгийн олноор очдог, хамгийн том зах бол “Нарантуул”. Бизнесмэн Ш.Сайхансамбуу энэ захыг 1996 онд байгуулжээ. Тэгвэл “Нарантуул” гэдэг бол түүний хоёр хүүхдийн нэрийг нийлүүлж бий болсон нэр юм. Ш.Сайхансамбуу охин, хүү хоёртой бөгөөд охиныг нь Эрдэнэтуул, хүүг нь Наранбат гэдэг ажээ.