images

 “Хайр”


Хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатын ая, яруу найрагч Д.Ган-Очир, GUYS хамтлагийн дуучин Н.Бат-Ундрал нарын шүлэг “Хайр” дууны бүтсэн түүхийг  хуваалцаж байна.

     "Харанга" хамтлагийн гишүүн Ц.Чулуунбат анхны бие даасан цомгоо гаргахаар ид ажиллаж байжээ. Тухайн үед цомогтоо зориулж нэг часхийсэн дуу хийхээр төлөвлөөд GUYS хамтлагийн Н.Бат-Ундралд шүлэг бичиж өгөхийг хүссэн байна. Тэрбээр нэг их удсан ч үгүй эхний гурван мөрийг нь биччихээд, Харангын Чукад үзүүлжээ. Ц.Чука ч эргээд "Өнөөх дууны шүлгээ гүйцээх үү" хэмээн Н.Бат-Ундралд хэдэнтээ эргэн сануулсан ч "Ах аа хийнэ ээ, зав ерөөс болж өгдөггүй ээ" гэсэн хариу өгч гэнэ. Нэг өдөр "Айзам" хамтлагийн О.Хүрэлбаатар, яруу найрагч Д.Ган-Очир нар “Стар” студи дээр иртэл Харангын Чука сууж байжээ.  Уран бүтээлийн сонин сайхнаасаа хэсэг хөөрөлдөж суугаад, нэг мэдсэн дуу хийхээр төлөвлөсөн ч, үгийг нь дутуу бичээд орхисон тухай яриа руу орж явснаа гэнэт л Р.Чука босож ирснээ шууд “Ган-Очир оо, нэг дууны үг бичээд өг гэж хэлж гэнэ. Тэгээд бүгд хамт  аяыг нь сонсож үзээд, Д.Ган-Очир ч шүлгийг нь тэр дор нь бичээд өгчхөж гэнэ. Харангийн Чука түүний бичсэн шүлгийг уншиж дуусаад “Дажгүй болж шүү. Хөөе нөхөөр, нэрээ яах гэж байна?” гэхэд хариуд нь тэрбээр Хайр л гэчихвэл болох юм шүү” гэжээ. Яруу найрагч Д.Ган-Очир ч хайрын сэдэв түүнд ойр, дор нь л биччихдэг байснаас энэ дуу амархан бүтэж, монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшиж чаджээ.