images

Хилийн-Охин


     Монголчууд үр хүүхдүүдээ эх орон, зэвсэгт хүчин, цэрэг дайчид, хилийн цэрэг гэсэн үг орсон  нэр өгөх нь цөөнгүй. Түүний нэг илэрхийлэл нь “Хилийн-Охин” хэмээх дэслэгч эмэгтэй болон түүний аав хурандаа Л.Зэрэгбаяр юм. Аав охин хоёул зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбартай амьдралаа холбож үйл хэргээрээ хүчин зүтгэж байгаа ажээ. Хурандаа Л.Зэрэгбаяр нь нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга бол охин З.Хилийн-Охин нь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн дэслэгч бөгөөд хоёулаа салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг офицерууд юм. Л.Зэрэгбаярын  гэргий ч мөн дэд хурандаа цолтой гэнэ.