images

Haribo


     “Haribo” бол 1920 онд байгуулагдсан Германы чихэр үйлдвэрлэдэг компани юм. Энэ компани 1922 онд дэлхийд анх удаа баавгайны хэлбэртэй бохин чихэр буюу бидний хэлдгээр “резинэн” чихэр үйлдвэрлэжээ. Компанийг үүсгэн байгуулагч Йоханнес Ханс Ригель хашаан дотроо анхны чихрийн үйлдвэрээ байгуулахад түүнд шуудай элсэн чихэр, гантиг хавтан, тоосгон зуух, сандал, зэс тогоо, элдүүр л байжээ. Тэр өөрийн бүтээсэн чихрээ “Gummibarchen” буюу бяцхан бохин баавгай, “Gummibar” буюу бохин баавгай зэргээр нэрлэж үзжээ. Ингэж нэрлэх шалтгаан нь чихэр хийхдээ хэрэглэсэн арабын “gum” гэх өтгөрүүлэгч орцноос үүдэлтэй ажээ. Тэр “gum” нь бидний мэдэх желатин юм. Харин “Haribo” гэдэг нь түүний нэрийн эхний үеүд болох “Hans”-ын “Ha”, “Riegel”-ын “Ri”, анхны үйлдвэрээ байгуулсан “Bonn” хотын “Bo”-гоос бүтнэ. Мөн тэрбээр 1920 онд “Боннын худалдааны гэрээ”-нд нэрээ бүртгүүлж байжээ. Түүнээс хойш нэрийг нь огт солиогүй байна. Энэ чихэр 1960 онд олон улсад худалдаалагдаж, 1980 онд Америк, 1992 онд Их Британийн зах зээлд нэвтэрчээ. Өдгөө тус компани дэлхийн шилдэг чихэр үйлдвэрлэгч компаниудын нэг бөгөөд өдөрт 100 сая чихэр үйлдвэрлэж байна. Одоо ч HariboРигелийн гэр бүлийн бизнес хэвээр байна.