images

Phyton


     “Phyton” хэл нь ямар ч программыг хялбар, цөөн тооны мөр код ашиглан бичих боломжтой, түгээмэл хэрэглэдэг программчлалын хэл юм. Уг хэлийг 1990-ээд оны эхээр Гидо ван Россум зохиосон. Тэрбээр тус хэлдээ онцгой содон нэр өгөхийг хүссэн бөгөөд “BBC” телевизээр 1969 оноос хойш гарч үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Monty Phyton flying circus” инээдмийн цувралаас санаа аван “Phyton” гэж нэрлэжээ. Тус цуврал 4 цувралаар 45 анги гарсан бөгөөд түүний скриптийг Гидо ван Россум уншиж байхдаа энэ санааг олжээ. “Monty Phyton” нь Их Британийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй комеди хамтлаг юм. Тэдний инээдмийн урлагт оруулсан хувь нэмрийг “The Beatles”-ийн хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэртэй адилтган авч үздэг байна.