images

200 жилийн настай гоёл


     Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, урианхай угсаатны соёлыг тээн дэлгэрүүлэгч Б.Цэрэндулам гуайн гар дахь улаан эмжээр, шүр, танан гоёлтой хар тоорцог, шүр чимэг, арван хоёр жилийн наамалтай хар даавуун үсний гэр, хорол хээнээс зүүсэн өлзий утаснаас унжих хонхтой сийх ээмэг 200 жилийн настай аж. Үе дамжин өвлөж ирсэн гоёлоо тэр “Миний гурван эрдэнэ” хэмээн нандигнадаг.