images

16 000 000


    Дэлхийн хүн амын 0.5 хувь буюу ийм тооны хүн Монголын эзэнт гүрний үеийн Y хромосомтой гэсэн судалгааны үр дүн 2003 онд гарч байжээ. Олон улсын генетикчидийн хийсэн тус судалгааны талаар Америкийн “Хүний генетик” болон “National geographic” сэтгүүлд тухайн онд нийтэлсэн байна. Судлаачид Монголын эзэнт гүрний үеийн нутагт одоо амьдарч буй эрчүүдийн найман хувь нь ижил төстэй Y хромосомтой байгааг илрүүлснээр уг тооцоог хийсэн юм.

Зураг: Монголын эзэнт гүрний үеийн газар нутагт амьдарч буй одоогийн хүн амд хадгалагдаж байгаа Y хромосомын эзлэх хувь.