images

Автобусны жишиг буудал


     Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дарь-Эхийн “Завсар-2” автобусны буудлыг ийм болгож тохижуулжээ. Автобус хүлээх хүн ая тухтай амарч суух уужим орон зайг бүрдүүлж, чиглэлээ тод томруун харах бололцоотой болгосноос гадна хогоо ангилж хаях зориулалт бүхий цэвэрхэн хогийн сав тавьсныг бид харж байна. Шил толь болсон ийм жишиг буудлыг нийслэлийн гэр хорооллуудаар байгуулж эхэлсэн нь олзуурхууштай.