images

Карл Поппер


     Манай улсад “Карл Поппер”-ийн мэтгэлцээнийг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулаад удаж буй.  Энэ нь 1993 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнгээс үндэслэсэн “Карл Попперийн мэтгэлцээн” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гэнэ. Тэгвэл Карл Поппер гэж ямар утгатай нэр болохыг тайлбарлая. Карл Раймунд Поппер гэж Австри, Английн гүн ухаан, логик, социологийн томоохон төлөөлөгч бөгөөд 1902 онд Австрийн Вена хотод төржээ.  Мэтгэлцээнээр аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж,  өөрийн үзэл санааг батлах, хамгаалах, бусдын санаа бодлыг сонсож, няцаах болон шийдвэр гаргах суурь чадварыг эзэмшүүлэх орчин үеийн нийгмийн практикт өргөн дэлгэрсэн мэтгэлцээний онол-арга зүйн үндсийг К.Поппер боловсруулсан гэж үздэг байна. К.Попперийн олон үзэл бодлыг уралдуулж, түүний дотроос шилдэг сайныг шалгаруулах тухай үзэл санаа орчин үеийн мэтгэлцээний олон хэлбэрийн үндэс болж өгчээ.

    К.Попперын арга зүйд тулгуурласан мэтгэлцээний хөтөлбөр нь дэлхийн 26 орон, түүний дотор Монголд ЕБС-ийн сурагчдын дунд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр оронд нийгэм улс төрийн маргаантай олон асуудлаар эх хэлнээ болон англи хэл дээр мэтгэлцээн явуулдаг байна.