images

“Sprite”


   АНУ-ын “Coca-Cola” компанийн “Sprite” хийжүүлсэн ундаа анх 1959 онд Баруун Германд “Clear Lemon Fanta” нэртэйгээр үүссэн бөгөөд хоёр жилийн дараа АНУ-ын зах зээлд нэвтрэхдээ өнөөгийн энэ нэрээ авчээ. Учир нь, 1942-1958 онд “Coca-Cola” ундааг “Sprite Boy” нэртэй саарал үстэй жижиг эльфийн дүр ашиглан сурталчилсан аж. Ийнхүү нэгэнт хэрэглэгчдийн сэтгэлд хоногшсон үгийг ашиглан 1961 онд “Sprite” хийжүүлсэн ундааг борлуулж эхэлсэн нь маш богино хугацаанд зорилтот бүлэгтээ хүрч алдаршсан байна. Улмаар 1967 он гэхэд 39 оронд худалдаалагддаг болсон бол одоо 190 гаруй орны зах зээлд нэвтэрчээ. Мөн “Sprite Zero”, “Sprite Cherry”, “Sprite 6 Mix”, “Sprite Ice” зэрэг 17 өөр төрөлтэй болоод байна. Харин "Sprite" гэдэг үг нь латин хэлний spiritus, франц хэлний esprit гэсэн үгнээс гаралтай. Дундад зуунаас хойш тогтсон утга нь дагина, сахиусан тэнгэр, эльф буюу шидэт хүчтэй, хүн дүрст, жижиг амьтан ажээ.