Аутизмын холбоонд тоглолтын орлогоос хандивлажээ
Өнөөдрийн Фото
2022-11-15
Залуу дуучин О.Чингүнжав энэ сарын 13-ны өдөр Дархан хотод хийсэн өөрийн тоглолтын орлогоос 500 мянган төгрөгийг Дархан-Уул аймгийн Аутизмын холбоонд хандивлажээ. Энэ нь тоглолтын орлогын арван хувь бөгөөд Дархан-Уул аймаг дах Аутизмын холбооны 60 орчим хүүхдэд зориулсан хөгжлийн төвийн үйл ажиллагаанд зарцуулагдах гэнэ.
Гэрэл зургийг: Монцамэ агентлаг