Трамп
Өнөөдрийн Нэр
2024-11-11
АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн эцэг Фрэд Трамп нь олон жилийн өмнө Германаас Америкт нүүж ирсэн хүмүүсийн удам юм. Тиймээс Трамп хэмээх овог бол угтаа герман овог бөгөөд trumpe буюу бүрээ, мөн бүрээ хийдэг хүн, бүрээ тоглодог хүн гэсэн үгнээс үүсчээ. 18 дугаар зуунд тухайн үеийн Их Британийн колони, одоогийн Пэнсильваниа мужид нүүж ирсэн тэдгээр хүмүүсийн удмаас энэ овгоо авч үлдсэн хүний тоо 2016 оны байдлаар 4800, тэдгээрийн ихэнх нь буюу тавны нэг орчим нь Пэнсильваниад байна. Трамп овогтнуудаас өнөөдөр хамгийн алдартай нь мэдээж, 47 дахь ерөнхийлөгч, түүний эцэг юм. Чарльз Трамп хэмээх хүн өнөөдөр Зүүн Виржиниа мужийн Сенатын гишүүн бол Айдахогийн их сургуулийн захирлыг Клиффорд Трамп гэдэг гэхчлэн, их бага хэмжээгээр АНУ-даа танигдсан цөөн хэдэн хүн өнөөдөр ийм овогтой байна. Гэхдээ тэдний хэн нь ч ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамптай садан сүлбээгүй ажээ. Англид яг ийм овогтой хүн цөөн бийн үгийн гарал мөн адилхан. Трамп овогтон өнөөдөр Англи, Германд тус бүр ойролцоогоор 500 байна.