images

Уурхайн карьерт байгуулсан театр


   Шведийн Даларна муж дахь шохойн чулууны уурхайн карьерт байгуулсан задгай театр. Ашиглалтыг нь 1990 онд зогсоосон уурхайн энэ карьер 60 метр гүн, 400 метр урт, 175 метр өргөн юм. Дуугаралтын чанарын хувьд Европын хөгжмийн томоохон задгай танхимуудтай эн зэрэгцэх энэ театрыг 1995 онд 4000 хүний суудалтайгаар байгуулжээ. Жил бүрийн зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд энд бүхий л төрлийн хөгжмийн 20-30 тоглолт болдог байна. Москвагийн Большой театрын уран бүтээлчид 2005 онд энд тоглосон бол Грекийн алдартай хөгжмийн зохиолч Микис Теодоракис 80 насны ойгоо энд тэмдэглэжээ. Мөн 2007 онд Английн “Procol Harum” рок хамтлаг Шведийн симфони оркестр, найрал дууны хамтлагийн хамтаар тоглосон байна.