“Snickers”
Өнөөдрийн Нэр
2024-09-09
АНУ-ын “Mars” компанийн үйлдвэрлэдэг алдартай амттан болох “Snickers” нь тус компанийн анхны бүтээгдэхүүнүүдийн нэг ажээ. Тус компанийг үүсгэн байгуулсан хосууд болох Этэл Марс, Франк Марс нар анх “Mar-o-Bar” компани байгуулж “Milky Way” амттан гаргаж амжилтад хүрснийхээ дараа газарт хөрөнгө оруулж, 12000 м.кв газартай адууны ферм худалдан авсан байна. Мөн шинэ чихэр гаргахаар төлөвлөсөн тул хараахан нэр өгөөгүй байхдаа үйлдвэрлэж эхэлжээ. Харин тэр үед тэдний хайртай морь Сникерс нь үхсэн тул нэргүй бүтээгдэхүүндээ мориныхоо нэрийг өгчээ. Ингээд "Snickers" чихрийг 1930 онд Чикагод таван центээр анх зарж эхэлсэн байна. Улмаар хосууд бүтээгдэхүүнээ олон улсад гаргахаар болоход Английн тал “knichers” буюу дотуур хувцас гэдэг үгтэй төстэй байгаад ихэд санаа зовжээ. Тиймээс зөвхөн Англид “Marathon Bar” нэрээр худалдаалах болсон ч төд удалгүй “Snickers” нэрийг нь буцаан өгсөн гэдэг.