images

BMW


   Германы BMW компанийн нэр нь “Bayerische Motoren Werke GmnH” буюу “Bavarian Engine Works Company” гэсэн үгийн товчлол юм. Учир нь, Бавариа мужид төвтэй тус компани нисэх онгоцны хөдөлгүүр бүтээдэг байжээ. Тодруулбал, 1913 онд байгуулагдсан Rapp-Motorenwerke” компани Дэлхийн I дайны үед Германы агаарын цэргийн хүчинд нисэх онгоцны хөдөлгүүр нийлүүлдэг байв. Гэвч 1916 онд өрөнд унаж BFW компани болон шинээр байгуулагдсанаа 1917 онд BMW болгон нэрээ сольж олонд танигдсан юм. Харин 1922 онд “Knorr-Bremse” компанийн гол хувьцаа эзэмшигч, BMW компанийн гол хөрөнгө оруулагч, агаарын хөлөг бүтээгч Камилло Кастильони компанийг худалдан авснаар BFW компанийн үйлдвэрийн байр руу нүүж нэрийг нь мөн сольжээ. Гэвч төд удалгүй дахин BMW болгосноор энэ нэр арилжааны бүртгэлд хоёр дахь удаагаа орсон гэдэг. Мөн өнөөг хүртэл BMW компанийн төв байр BFW компанийн анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн газарт байрлаж байна. Түүнчлэн BFW компанийг байгуулсан 1916 оны гуравдугаар сарын 7-ны өдрийг албан ёсоор BMW компанийг үүсгэн байгуулсан өдөр хэмээн үзэж тэмдэглэдэг ажээ. Харин хөдөлгүүр үйлдвэрлэгч энэ компани 1928 онд автомашин үйлдвэрлэж эхэлсэн бол одоо Германы найман хот, Мексик, Америк, Энэтхэг, Их Британи, Хятадад үйлдвэртэй болж дэлхийд чанар, нэр хүндээрээ тэргүүлж байгаа билээ.