images

“Twix”


   АНУ-ын амттан үйлдвэрлэгч Mars” компанийн карамель, шоколадтай “Twix” жигнэмэг дэлхийд алдартай. Энэ жигнэмгийн нэрийг X платформын нэгэн хэрэглэгч “‘twin biscuit sticks” буюу “хос жигнэмгэн саваа” гэж таасан тухайгаа жиргэхэд “Twix” албан ёсны хаягаараа “Маш дөхлөө. Гэхдээ жинхэнэ утгыг нь олсонгүй” гэж хариулжээ. Гэхдээ бүтээгдэхүүний нэрийн утга нь “twin sticks” буюу “хос саваа” гэсэн үгний товчлол гэдгийг мөн бичиж үлдээсэн байна. Харин Х платформын хэрэглэгчид “Нэг савлагаандаа үргэлж хоёр ширхэг жигнэмэг хийдгийн учир олдлоо” хэмээн сэтгэгдэл үлдээжээ. Энэ амттаныг 1967 онд Их Британид үйлдвэрлэж эхлээд 1979 оноос АНУ-д нэвтрүүлсэн байна. Мөн “Twix” жигнэмгийг Европын орнуудад “Raider” гэж нэрлэдэг явдлыг 1991 онд өөрчилж чаджээ.