“Bourbon”
Өнөөдрийн Нэр
2024-09-03
114 жилийн түүхтэй “Bourbon” жигнэмгийг 1910 онд “Peek Frean & Co” компанид үйлдвэрлэжээ. Гэхдээ анхны нэр нь “Creola” байсан бөгөөд түүнээс 20 жилийн дараа Францын хаадын нэг удмын нэрээс санаа аван өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, энэ жигнэмгийн нэр Испани, Францын язгууртан гэр бүл, вискитэй холбогддог аж. Учир нь, энэ АНУ-ын Тусгаар тогтнолын дайнд тусалсан XVI Луи Бурбон хааны нэр бөгөөд Кэнтакки мужид хотын нэр болсон байдаг. Мөн XVI Луи хааны хүүгийн нэрээс санаа авч Нью-Орлеанз хот нэгэн дүүргээ Бурбон гэж нэрлэжээ. Улмаар энэ хоёр газарт “Бурбон” вискиг анх бүтээсэн байна. Харин “Creola” жигнэмгийг үйлдвэрлэгч компанийн бүтээгдэхүүний менежер 1930 онд “Бурбон” нэрийг бодож олжээ. Тэрбээр франц маягийн эрхэмсэг нэр бодож олсон нь энэ аж.