Хөх хот: Түмэдийн Алтан хааны хөшөө
Өнөөдрийн Фото
2024-08-12
Түмэдийн Алтан хааны хөшөөнд мөргөв. Үүх түүхийнх нь нарийн ширийнийг өвч сайн мэдэхгүй боловч Алтан хаан гэхээр яагаад ч юм Ойрадын Гүүш хаан бодогдоод байдаг. Хэн хэнийх нь үйл хэргийн агуу далайц ойр төстэй юм шиг санагддаг. Чин зоригт өвөг дээдсээ бишрэн шүтмүй. Шүтээд шүтээд үл ханамуй. Мэдэхийг улам улам хүсэн шунамуй. Өвөр Монгол. Хөххот. Их зуу сүм. 2024.07.26.