images

“Сөнөдийн адуу”


   Өвөр Монголын Шилийн гол аймгийн малчин, дуучин А.Мөнхтөмөр яруу найрагч М.Цэрэнтогтохт нэгэн дууны шүлгийн хүсэлт тавьжээ. Тэрбээр Вичатаар “Дүүгийн амрыг эрье. Ах нь Зүүн үзэмчинд саяхан байгуулагдсан Монгол адуу хамгаалах нийгэмлэгийн гишүүн болсон. Манай холбооныхон хамтраад Сөнөд нутгийн алдартай хурдан хүлгүүдийн дуу хийгээд ахаар нь дуулуулъя гэж байгаа юм. Миний дүү сайхан шүлэг бичиж өгөөч” гэсэн дуут мессэж явуулсан аж. М.Цэрэнтогтох ч хариуд нь Сөнөд нутгийн адууны бэлчээр нутгийн гол онцлох зүйл, ямар нэр өгөхийг нь лавлажээ. Тэгтэл А.Мөнхтөмөр “Сөнөд адуу эрт үеэс Дарьгангаас угшилтай, дэлхийд хурдаараа гайхагдсан адуу. Манай аав сайн адуучин байсан. Сайхан хурдан хүлгүүдтэй байсны дотор нэг хул хонгор азарга байв. Тэр азарга янцгаахаараа хойшоо монгол нутаг руугаа харж янцгаадаг байсан” хэмээн ярьж өгсөн нь дууны үг бичих үндэс болжээ. Аялгууг нь УГЗ Т.Эрдэнэ-Очир хийснээр энэ уран бүтээл Сөнөд нутагт ихэд түгсэн байна.

М.Цэрэнтогтох "Миний 108 дуу"  номын 199 дүгээр тал.