images

Цонжин болдогийн Ариунаа


     Цонжин болдогийн ажилчид энэ зун ойролцоох дэлгүүрийн үүдэнд бороонд нороод даарчихсан, өлссөндөө гялгар уут хүртэл идэж байсан хээлтэй нохой олжээ. Ингээд тэд нохойг ажил дээрээ тэжээх болсноор нохой тэндээс салахаа байж, хүмүүстэй зургаа авахуулдаг болсон гэнэ. Түүнийг олон янзын нэрээр дуудаж үзтэл Ариунаа гэхэд эргэж харсан учраас ийм нэр өгсөн бөгөөд гөлөгнүүд нь сайн өсөж байгаа талаар "Азтай савар амьтанд хайртай хүмүүсийн нэгдэл" группт "Чингисийн морьт хөшөө" цогцолборын ажилтан бичжээ.

Эх сурвалж: Enkhzaya Tsogt (facebook)