"Аз хур"
Өнөөдрийн Нэр
2024-05-23
Монголын хэвлэлийн салбарт тэргүүлэгч "Мөнхийн үсэг" компани 2015 онд "Аз хур" компанийг байгуулжээ. Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Б.Батцэцэг тухайн үед эрхэлдэг байсан хэвлэлийн бизнесээ өргөжүүлэх талаар бодож байхдаа, зохиолчид номоо хэвлүүлснийхээ дараа худалдах газар хайдаг байдлыг халъя, дэлгүүрт зардаг болгоё, бас Монголдоо тэмдэглэлийн дэвтэр үйлдвэрлэе гэж шийдэн шинэ компани байгуулахаар болсон байна. Ингээд заавал "аз" гэдэг үг орсон нэр өгнө гэж бодож Я.Цэвэлийн "Монгол хэлний тайлбар толь"-ийг шууд сөхөхөд "хур, хуралдах" гэдэг бүлэг үг гарч ирснээр "Аз хур" гэж нэрлэхээр болов. Компанийнхаа нэрийг ийн сонгоод байж байхад нь яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн өрөөнд нь орж ирсэн бөгөөд түүнээс "Энэ нэр танд ямар санагдаж байна?" гэж асуухад "Сайхан нэр байна" гэснээр эцэслэн шийдэж "Аз хур" компанийг байгуулжээ.