images

"Зүрх далласан хайр"


   Энэ дууг Б.Магсаржав, Ж.Ганчимэг нар коронавирусын цар тахлаар гэртээ хөл хоригдох үедээ зохиожээ. Нэгэн удаа үд дундад Б.Магсаржавыг дугхийх үеэр Ж.Ганчимэг шүлэг бичээд дэрнийх нь хажууд тавьчихжээ. Тэгээд өрөөнөөсөө гарч гэрийн ажлаа хийж явсаар эргээд ортол дөнгөж сэрээд байж байсан Б.Магсаржав шүлгээ уншиж сууснаа зогтусан төгөлдөр хуур руугаа очоод шууд л ая хийж, тэр даруйдаа л энэ дуу мэндэлсэн байна. Хоёул дуугаа хэнд өгөхөө ярилцаж байгаад өмнө нь дуу зохиож өгөхийг хүсэж байсан Э.Эрболд, Г.Энхцэцэг хоёр руу утас цохисонд шууд л гэрт нь хүрээд иржээ. Ингээд 2021 оны аравдугаар сарын 20-нд дуу бэлэн болж, Б.Магсаржав, Ж.Ганчимэг нарыг клипэндээ урьж оролцуулсан байна. 

Б.Магсаржав, Ж.Ганчимэг "Айсуй" ном 39 дүгээр тал.