images

“LuckyChap”


   “Barbie”, “The Suicide Squad” зэрэг киноны гол дүрээрээ алдартай Австралийн жүжигчин, продюсер Марго Робби 2014 онд АНУ-ын Лос Анжелес хотноо “LuckyChap” нэртэй энтертайнмэнт компанийг нөхөр Том Акэрли, найз Жоси МакНамара, София Кэрр нартайгаа хамтран байгуулсан билээ. Тэдний байгуулсан компанийн нэрний Чап нь Английн жүжигчин, кино бүтээгч, чимээгүй киноны алдарт төлөөлөгч Чарли Чаплины нэрээс үүдэлтэй ажээ. Харин "Lucky" гэсэн нь шууд утгаараа азтай байхыг бэлгэджээ. Энэ талаар М.Робби, Ж.Макнамара нар 2020 онд "Hollywood Reporter" сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Мөн "Тэр үед нэлээн уучихсан байсан учраас яг яаж энэ нэрийг өгснөө сайн санахгүй байна" хэмээн хариулжээ. Тус энтертайнмэнт эмэгтэй төвтэй кино бүтээдэг бөгөөд 2017 онд “I, Tonya”, 2019 онд “Dollface”, 2020 онд “Birds of Prey”, “Promising Young Woman”, 2021 онд “Maid”, хамгийн сүүлд “Barbie”, “Saltburn” кино хийжээ. Мөн "Monopoly" тоглоомыг кино болгох гэж буйгаа зарлаад байна.