images

"Айсуй..."


   “Айсуй” дуу Б.Магсаржавын Гавьяат цолоо авсны дараа хийсэн анхны дуу гэнэ. 2021 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Б.Магсаржав гэргий Ж.Ганчимэгтээ баярын бэлэгт юу авахыг нь асуужээ. Ж.Ганчимэг хэсэг бодож байгаад "Би чихэр идэхгүй, гашуун юм уухгүй юм чинь хоёулаа нэг бүтээл хийвэл зүгээр юм биш үү" гэж хариулав. Тэгээд л шууд цаас, үзэг аваад шүлэг бичээд өгтөл Б.Магсаржав төгөлдөр хуур дээрээ сууж аялгууг нь зохиож улмаар хоёр хоногийн дараа буюу 10-ны өдөр нь дуугаа бэлэн болгожээ. Ингээд дуучин Б.Сарантуяа гуравдугаар сарын 13-нд тэднийд зочилж, дууг нь дуулахаар болсноо Ж.Ганчимэгт хэлж гэнэтийн бэлэг барьсан байна. Тэгээд сонссон даруйдаа “Ёстой янзтай дуу байна даа, ярих юм алга. "Зүүдний говь" ІІ байна” гэж гэнэ. Энэ явдлаас ес хоногийн дараа найруулагч Байдрагийн студид дууны найруулгаа хийлгэж, тавдугаар сарын 18-нд хоолойгоо бичүүлж, зургаадугаар сарын 24-нд бичлэгээ бэлэн болгосон байна. Улмаар дараа оных нь наймдугаар сард Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Морин толгойн цав хэмээх газар клип хийлгэжээ. 

Б.Магсаржав, Ж.Ганчимэг "Айсуй" номын 14-16 дугаар тал.