images

"Анхны айл”


   "Анхны айл” дуу нь Цэргийн төв эмнэлгийн сүлд дуу билээ. 2022 оны наймдугаар сард Хөгжмийн зохиолч Б.Магсаржав, Яруу найрагч Ж.Ганчимэг нарыг Алтай таван богд яваад ирмэгц Цэргийн төв эмнэлгийн дарга Б.Энх-Од дууны захиалга өгчээ. Гэр бүлийн хоёр уран бүтээлч тэр оныхоо хавар нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаад Б.Энх-Одтой танилцсан байв. Эмнэлэгийн ажилчдийн харилцаа, үйлчилгээнд ч сэтгэл хангалуун байсан учир дууг нь дуртай зохиож өгье гэжээ. Ж.Ганчимэг эмч хүний хувьд ч тэр, Б.Магсаржав нь цэргийн чуулгад ажилладаг хоёул тангараг өргөсөн учраас санаа бодол ч нийлсэн байна. Тэр явдлаас хэдхэн хоногийн дараа ая шүлгээ зохиогоод дуучин Б.Сэрсэндэмид, Б.Отгончимэг нараар дуулуулан наймдугаар сарын 15-ны өдөр уг эмнэлгийн 101 жилийн ой дээр нь хүлээлгэж өгсөн байна. Ойн баярын хурал дээр нь Б.Магсаржав цэргийн дүрэмтээ, Ж.Ганчимэг нь эмчийн цагаан халадаа өмсөж очсон гэдэг. 

Эх сурвалж: Айсуй, 2023. УБ