images

Болортуяа


   Монголын хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сарын 10-ны 00:10 цагт Дархан хотод мэндэлсэн билээ. Түүний нэрийг Ганбаатарын Болортуяа гэдэг бөгөөд Монголд түүнтэй ижил нэртэй хүн 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар 4424 байна. Харин түүнд энэ нэрийг эх барьж авсан эмч Ариунаа нь өгсөн ажээ. Энэ талаар тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард “Эргэлт” сайтын сэтгүүлчид “Ариунаа эмч ээжээс “Би охинд чинь нэр өгч болох уу” гээд намайг эрүүл, чийрэг өсөн бойжихыг бэлгэдэж, Болортуяа хэмээх нэр өгсөн юм билээ” гэсэн байна. Харин эмчийн хайрласан нэр хоёр сая дахь иргэний ганц эгч Алтантуяагийн нэртэй төстэй байсан учраас ээж нь зөвшөөрчээ. Г.Болортуяа дээрээ дөрвөн ах, нэг эгчтэй айлын отгон хүүхэд аж. Сонирхуулахад, түүнтэй нэг өдөр 279 хүүхэд төрснөөс 254-ийг нь хоёр сая дахь иргэний үе чацуутнаар бүртгэж, 25-ыг нь хоёр сая дахь иргэнээр бүртгэн дурсгалын медаль хадгалуулжээ.

Эх сурвалж: “Эргэлт” мэдээллийн вэб сайт.