images

"Northwood Space"


   Жүжигчин, дуучин Брижит Мэндлэр сансрын хиймэл дагуулын өгөгдөл цуглуулж, боловсруулах чиглэлээр ажиллах “Northwood Space” компани байгуулсан билээ. Тэрбээр компанидаа АНУ-ын Нью Хэмпшир дэх Рокингэм хот дахь “Northwood” нуурын нэрийг өгснөө CNBC телевизэд ярьсан юм. Учир нь, жүжигчин бүсгүй тус нуурын ойролцоо цар тахлын үеэр гэр бүлийнхнийхээ хамт амьдарсан гэнэ. Мөн тухайн үед NAAO-д антенна бүтээж байхдаа сансраас дамжуулсан өгөгдлийг хүлээж авах компани байгуулах сэдэл төржээ. Иймээс шинэ санаа олсон газрынхаа нэрийг компанидаа өгсөн байна.