images

"Бурхан ээж"


   Хөгжмийн зохиолч Б.Магсаржав 2016 оны 12 дугаар сарын 21-нд Сүлд телевизийн "Эрдэнийн эрхи" нэвтрүүлэгт оролцож байжээ. Сэтгүүлч, яруу найрагч Н.Даваадаш хөтөлж байсан уг нэвтрүүлэгт тэрбээр баян хуурч Г.Тэрбиш тэргүүтэй уран бүтээлчидтэй хамт оролцсон байна. Б.Магсаржав тухайн үед нэвтрүүлэгт оролцохдоо “Тэнгэрийн шившлэг" нэртэй яруу найргийн номоосоо хоёрхон ширхгийг цүнхэлж явсан тул тэр хоёрт дурсгаж байжээ. Ингээд  шинэ он гарсны дараа нэг өдөр Г.Тэрбиш Б.Магсаржав руу “Чиний шүлгүүд өөрийн гэсэн өнгө аястай, хөг эгшигтэй шүлгүүд байна" гэж ярьж гэнэ. Тэгээд "Чи ээжийн тухай нэг шүлэг бичээтэх" гээд Б.Магсаржавын өгсөн шүлгээр нь суман уртын дуу бүтээж өгсөн байна.  Уг дууг уртын дуучин С.Цогтсайхан дуулж, улмаар "Морин хуур-2018" наадмын III байрыг эзэлж байв. Мөн хөгжмийн зохиолч Б.Магсаржав энэ дууныхаа клипд ээжийнхээ дүрийг мөнхөлсөн билээ.

Б.Магсаржав “Айсуй” номоос.