images

"Хоёрдож ирсэн хайр"


  "Хоёрдож ирсэн хайр" дууг 2000 онд зохиожээ. Тухайн үед хөгжмийн зохиолч Б.Магсаржав Соёлын төв өргөөнд "Сүүн далай ээж" тоглолтоо хийх гээд бэлтгэлээ базааж байв. Тэгтэл Өмнөговь аймгаас хоормог барьчихсан тэмээчин бүсгүй түүнтэй уулзахаар ирсэн байжээ. Тэр бүсгүй өөрийн бичсэн нэг шүлэгтээ ая хийлгэхээр Б.Магсаржавыг зорьж ирсэн нь тэр байж. Тухайн үед шүлгийг нь хажуунаас харж байсан Ардын жүжигчин С.Батсүх "Энэ их аятайхан үгтэй юм. Чи аяыг нь хийчих би дуулчихъя" гэснээр дуу бүтэх эхлэл болсон байна. Дараа нь С.Батсүхийн санаачлагаар “Сүүн далай ээж” тоглолтод  дуулжээ. Учир нь дуучин С.Батсүх "Наадах чинь говиос зориод ирсэн эмэгтэй. Энэ тоглолтод дуулаад мялаачихъя" гэж хэлснээр "Хоёрдож ирсэн хайр" дуу гурван хоногийн дотор бэлэн болж, тоглолтод ирсэн хүмүүс анхны сонсогчид болсон түүхтэй.

Хөгжмийн зохиолч Б.Магсаржавын “Айсуй” номоос.