images

"Монгол омогшил"


   Хөгжмийн зохиолч Б.Магсаржавыг Өвөр Монголын Хөх хотод "Одон” телевизийн найруулагч, зохиолчоор ажиллаж байхад Консулын газраар дамжуулан түүнд захиа ирүүлж байжээ. Дугтуйг задлахад “Дуучин С.Жавхлангаас" гэсэн хаягтай “Та гурав хоногийн хугацаатай хүрээд ирээч, бүтээл хийе” гэсэн захиаг ирж, буцах онгоцны тасалбар хамт хавсаргасан байв. Нэрд гарч яваа дуучнаас урилга хүлээж авсан Б.Магсаржав  шууд  л зөвшөөрч ажлаасаа чөлөө аваад удалгүй Монгол нисжээ. Түүнийг онгоцны буудалд тосож авсан С.Жавхлан шууд л Богд уулын орой руу дагуулан явсан байна. Тухайн үед түүний машинд Ноён Бондгор, Л.Болдбаатар, Г.Эрдэнэчимэг зэрэг дуучид хамт явж байв. Тэгээд С.Жавхлангийн машинтай Төв аймаг талаасаа даваад өндөр уул руу гарсаныхаа дараа С.Жавхлан "Та тэднийг хараад энэ шүлгийг нэг хар даа" гээд "Монгол омогшил" шүлгээ түүнд өгсөн байна. Тэгээд “Ямар байна" гэж хариу нэхтэл тэрбээр "Хоолой зангирч байна” гээд машинд нь эргээд суугаад шууд дахилтаас нь эхэлж аяа бичсэн байна. Хот руу оронгуутаа л хөгжмийн найруулгаа хийлгээд маргааш нь дуугаа бичүүлжээ. Ингээд Б.Магсаржав "Хөхнуруут”-д гурав хоноод Өвөр Монгол руу буцаж, 2007 онд олон нийтэд дуугаа цацжээ. Хөгжмийн зохиолч Б.Магсаржав өөрийн бичсэн “Айсуй” номдоо “Тэр үед С.Жавхлан үнэхээр сайхан шүлэг бичсэн байсан. Эх орноо гэсэн сэтгэлээр ч юм уу,  тухайн үеийн төрийн эрх баригчдын байр байдлыг хараад маш их эмзэглэсэн байсанхэмээн дурсжээ.