images

Нямсодном


Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн 84 настай Л.Мамаагий гуай зээ хүүдээ нэр хайрласан түүхээ ийн хуучлав.

   Миний бага охин, тэр охины маань хүү хоёр наймдугаар сарын 30-нд гарсан юм. Зээ хүү маань ням гарагт гарсан болохоор би Ням гэдэг нэр өгье гэж бодож байлаа. Тэгтэл нутгийн Лхагваа лам таараад "Нямсод гэвэл зүгээр" гэсэн юм. Тэгээд хүүгээ мэндлээд аймагт байхад нь нутгийн Пүрэв ламтай ярьж хөөрч суугаад "Хүүгээ угаамар байна. Би Ням гэж нэрлэмээр байна. Харин Лхагваа лам Нямсод гэж нэр өглөө" гэвэл, "Сод гэхээр дангаараа утгагүй юм, Нямсодном болгоё" гэсэн. Ингээд гурван хүн нийлж галын зээдээ нэр өгсөн дөө. Намайг охиноо төрүүлчхээд аймгийн буудалд байхад хоёр ч хүн наймдугаар сарын 30-нд төрсөн хүн суут, сод хүн байдаг гэж байсан юм. Хэн тэгж хэлснийг мэдэхгүй ч би тэгж л сонссон. Энийгээ би өөр хүнд хэлээгүй. Би охиноосоо илүү энэ зээ хүүгээ суут хүн юм уу гэж боддог.

Редакцаас: Үндэсний статистикийн хорооний Нэрийн санд Нямсодном нэртэй дөрвөн хүн бүртгэлтэй байна.