images

"Зүрхний уяа"


  Хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав 1985 онд Бүх цэргийн чуулгад хөгжимчнөөр ажилд орж байжээ. Дараа жил нь буюу 1986 онд түүнтэй уулзахаар нэг барилгачин ажлын гадаа нь ирсэн байна. Гараад очтол Ж.Ренчинмядаг хэмээх эр зогсож байх бөгөөд “Би айлын ганц хүү. Эхнэртээ зориулж дуу хийлгэмээр байна. Надад ганц шүлэг байна" гэж хэлсэн нь хөгжмийн зохиолчид онцгой сэтгэгдэл төрүүлсэн байна. Өнөөх барилгачин эрийг ч дуугаа "Зохиолчдын хороон дээр тамгалуулаад ир" гэж явуулаад дараа нь гэрт нь очтол бууз хийж, адууны мах чанаж өгчээ. Тэгээд “Зүрхний уяа”-гаа бичээд гитар дээр дуулж өгтөл эхнэр нь уйлж байсан гэдэг. "Зүрхний уяа"-г дуучин Б.Нармандах анх дуулж, дараа нь дуучин Жанчив дуулсан байна. Тэгж яваад Н.Төмөрхуягтай учран золгож, хамгийн сүүлд Улсын Филармонийн дарга С.Баттулга дуулж, Б.Сэрсэндэмид, Б.Отгончимэг хоёр хослон дуулсан байна. 

Хөгжмийн зохиолч Б.Магсаржав, яруу найрагч Ж.Ганчимэг нарын “Айсуй” номоос.