images

20 миллиметр дотор


   Америкийн гэрэл зурагчин Чарльз Брүүксийн авсан энэ зурагт “Steinway Spirio” төгөлдөр хуурын R загварын дотоод хэсгийн нэгээхэн орон зайг үзүүлжээ. Энэ нь төгөлдөр хуурын даралтын нэг хэсэг бөгөөд диаметрээрээ ердөө 20 миллиметрээс илүүгүй орон зай юм. “Хүн хэрвээ жижгэрээд энэ дотор орж ирж болдог бол орчин нь ямар харагдахыг үзүүлэх гэж зорьсон” хэмээн зурагчин тайлбарласан байна. Уг зургийг Хятадын “Venus Optics” компанийн “Laowa” брэндийн 20 мм-ийн дурангаар авчээ. Ч.Брүүкс бол хөгжмийн зэмсэг, тэр дундаа зэмсгийн дотоод дахь бичил орон зайн зургийг авдаг хүн юм. Түүний авсан зарим зургийг доор толилуулав.

Хятадын “Walden” брэндийн гитарын доторх байдал.

Италийн “Fazioli брэндийн төгөлдөр хуурын доторх байдал.

Японы “Ibanez брэндийн гитарын доторх байдал.

Японы “Yanagisawa брэндийн саксофоны доторх байдал.

Шинэ Зеландын Оклэнд хотын Гэгээн Маркийн сүмд Нидерландын “D.A.Flentrop” компанийн бүтээсэн бадралт баг бишгүүр хөгжмийн доторх байдал.

Америкийн “Taylor GS Mini” гитарын доторх байдал.

Америкийн “Burkart” брэндийн 14 каратын алтан бишгүүрийн доторх байдал.

Германы “Hopf” пүүст 1820 онд бүтээсэн хийлийн доторх байдал.

1782 онд Английн урлаач Локи Хиллийн бүтээсэн хийлийн доторх байдал.

Гэрэл зурагчин Чарльз Брүүкс.