images

43 жил ном зарсан хүн


   Мароккогийн нийслэл Рабат хотын номын худалдаачин, 72 настай Мохамед Азиз яг л энэ газраа тасралтгүй 43 жил ном заржээ. Тэрбээр араб, франц, англи хэлээр 5000 гаруй ном уншсан байна. Өглөө наймаагаа нээгээд хаах хүртлээ өдрийн 6-8 цагийг ном уншиж өнгөрөөдөг бөгөөд орой нь номоо задгай орхиод явдаг. “Номыг чинь хүн авчихгүй юу?” гэхэд “Бичиг үсэггүй хүн ном хулгайлахгүй, харин ном уншдаг хүн хүний ном авахгүй” гэдэг байна.