Бөмбөгөр ногооныхон
Өнөөдрийн Фото
2023-12-11
Улсын төв театр буюу Бөмбөгөр ногооны уран бүтээлчид: Эхний эгнээнд зүүн гараас: Д.Чимэд-Осор (1945 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин), Г.Жамъян (1946 онд Гавьяат жүжигчин, 1966 онд Төрийн шагналт, 1979 онд Ардын жүжигчин), Ч.Долгорсүрэн (1946 онд Гавьяат жүжигчин, 1980 онд Ардын жүжигчин), Л.Мөрдорж (1944 онд Гавьяат жүжигчин, 1975 онд Ардын жүжигчин, 1948, 1951 онд Х.Чойбалсангийн нэрэмжит шагналт). Хоёрдугаар эгнээнд: В.Пунцаг (1941 онд Гавьяат жүжигчин), Ж.Дорждагва (1945 онд Гавьяат жүжигчин, 1999 онд “ХХ зууны манлай эрэгтэй уртын дуучин”), Д.Ичинхорлоо (1935 онд Гавьяат жүжигчин, 1951 онд Ардын жүжигчин), Ч.Цэвээн (1941 онд Гавьяат жүжигчин), Л.Нацаг (циркийн, 1944 онд Гавьяат жүжигчин, 1972 онд Ардын жүжигчин), Д.Бат-Очир (1944 онд Гавьяат жүжигчин). Гуравдугаар эгнээнд: Б.Жадамбаа (1941 онд Гавьяат жүжигчин), Л.Цогзолмаа (1945 онд Гавьяат жүжигчин, 1951 онд Х.Чойбалсангийн нэрэмжит шагналт, 1997 онд Ардын жүжигчин, 2007 онд Хөдөлмөрийн баатар), Ө.Эрэнцэнноров, Б.Жигмэддорж (1946 онд Гавьяат жүжигчин). Дөрөвдүгээр эгнээнд: Л.Цэрэндорж (нэрт лимбэчин, 1935 онд Гавьяат жүжигчин), Е.Гомбодорж (1945 онд Гавьяат жүжигчин), А.Цэрэндэндэв (1942 онд Гавьят жүжигчин). Улаанбаатар хот, 1946 он.
Тайлбар: Равдангийн Баяр