images

Хасбанк


   Монгол улсын хүн амын нэрийн статистик мэдээллийн санд Хасбанк гэдэг нэртэй нэг хүн бүртгэлтэй бий. Тэр хүн бол Ховд аймгийн Буянт сумын эмнэлэгт 2002 оны 10 дугаар сарын 31-нд төрсөн хүү юм. Учир нь "Хасбанк" 2001 онд үйл ажиллагаа явуулж эхлээд 2002 он гэхэд орон даяар салбартай болсонд баярласан Буянт сумын иргэн хүүдээ содон нэр хайрласан нь тэр ажээ. Улмаар тэр залуу ууган хүүдээ ийм нэр хайрласнаа тухайн үеийн "Хасбанк"-ны удирдлагуудад мөн дуулгасан гэнэ. Сонирхуулахад, манай улсад Банк нэртэй гурван хүн байна.

Эх сурвалж: Ganhuyag.mn