images

“Сүслэн хайрлаж яваарай”


   Хөгжмийн зохиолч Б.Магсаржав Бүх Цэргийн дуу бүжгийн чуулгад, дуучин Б.Сийлэгмаа Хилийн цэргийн чуулгад ажилладаг байжээ. Тэд хөдөөгүүр олон удаа аялан тоглолтоор хамт явсан бөгөөд Б.Сийлэгмаа нь “Шинэхэн цэрэг чамдаа би хайртай” дуу  дуулж, Б.Магсаржав баянхуурыг нь тоглодог байсан гэнэ. Улмаар Б.Сийлэгмаа хөгжмийн зохиолч найздаа хандаж “Чи авьяастай гэсэн. Надад нэг дуу өгөөч” хэмээн хоргоодог болжээ. Тэгэхээр нь Б.Магсаржав нэг удаа яруу найрагч Д.Цоодолтой уулзаад “Ээжийн тухай нэг сайхан дууны шүлэг хэрэгтэй байна. Та л чадна даа” хэмээн гуйсан гэдэг. Харин Д.Цоодол “За байз бодьё” гэж хэлээд, хэд хоногийн дараа “Энэ болох байх” гээд үзүүлсэн шүлэг нь “Сүслэн хайрлаж яваарай” байжээ. Ингээд хөгжмийн зохиолч Б.Магсаржав хэлсэндээ хүрч хийсэн дуугаа Б.Сийлэгмаад өгч дуулуулсан нь үзэгч, сонсогчдийн хайртай уран бүтээл болсон юм. Б.Сийлэгмаа энэхүү уран бүтээлээс гадна “Ханан сүлжээ нэхээс”, “Хүн хүнээ хайрлаж явъя” зэрэг дууг олонд хүргэсэн дуучин билээ. 

Хөгжмийн зохиолч Б.Магсаржавын zindaa сайтад өгсөн ярилцлагаас.